Mongolian Queer Podcast

ABOUT THIS PODCAST

With this podcast, you can listen to interesting conversations on all topics about Mongolian LGBTQ + teenagers, young people, their friends, and people around them. LGBT Center volunteers are launching a "Mongolian Queer podcast." Available for download at http://lgbtcentre.mn/tag/readpodcast/. instagram @ lgbtcentre.mongolia Уг подкастаар Монгол ЛГБТИК+ өсвөр үеийнхэн, залуучууд болон тэдний найз нөхөд, эргэн тойрны хүмүүсийн талаар бүхий л сэдвээр өгүүлэх сонирхолтой ярилцлагуудыг та бүхэн сонсох боломжтой. ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж "Mongolian Queer podcast"-ыг эрхлэн гаргаж байна. Унших хувилбарыг http://lgbtcentre.mn/tag/readpodcast/ хаягас аваарай. instagram @lgbtcentre.mongolia

Mongolia 91 Episodes

Latest Episodes

Камин аут өдөртэй холбогдуулаад өмгөөлөгч Л.Отгондоржтой ярилцлаа. ЛГБТИК+ олон нийтэд тулгамддаг хувийн нууцыг дэлгэх, сүрдүүлэх болон заналхийлэх зэрэг асуудлын талаар хууль, эрх зүйн ойлголтыг та бүхэнд хүргэж байна.Мэдээлэл, тусламж авахыг хүсвэл ЛГБТ Төвд хандах боломжтой.Утас: 70110323Хөтлөгч: КеннаЗочин: Л.Отгондорж

Mongolian Queer Podcast та бүхэндээ гурав дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй төлөөлөл Бама маань зочноор оролцлоо, хүлээн авна уу. Түүний ардчилсан болон социалист нийгмийн ялгаа, хайр дурлал болон камин аут түүхийг сонсоорой.Хөтлөгч: ЦэвээнээЗочин: БамаДэмжигч байгууллага: Азийн сан#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI…

"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд та бүхэндээ хоёр дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй бисексуал, жендэрфлүид, гэрэл зурагчин,уран бүтээлч Гонто зочноор оролцлоо, хүлээн авна уу.Хөтлөгч: КеннаЗочин: ГонтоMongolian Queer Podcast-ын бусад дугаарыг сонсох бол:https://www.youtube.com/playlist?list=PLAGYFTbRlgDYjSYWlevLaUR25MWsHJy3DГонтогийн Инстаграм:https://www.instagram.com/gontography/Дэмжигч байгууллага: Азийн сан#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer…

"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд та бүхэндээ анхны видео подкастаа хүргэж байна. Нээлттэй трансжендэр эмэгтэй, 3 хүүхдийн ээж, кино уран бүтээлч Жои Очир зочноор оролцлоо. Та бүхэн Жоигийн өөрийгөө таньж мэдсэн, хүлээн зөвшөөрсөн болон гэр бүлийнхэндээ өөрийгөө илэрхийлсэн тухай түүхийг…

5-р сарын анхны дугаараараа мэндчилж байна. Та бүхэндээ өнөөдөр лесбиян хосын хайрын түүхийг хүргэх гэж байна. Хүлээн авна уу.Хөтлөгч: КеннаЭвлүүлэгч: Зоро, Цэвээнээ

Сора 16 настай, бисексуал эрэгтэй. Тэрээр ЛГБТ Төвөөс зохион байгуулсан Камин аут өдөрлөг дээр ирж, найзууд болсон хүнтэйгээ хамт энэ удаагийн дугаарт оролцлоо. Тэдний хөгжилтэй, гунигтай бас үнэн түүхийг хүлээн авч сонсоно уу.Хөтлөгч: Кенна

Манай подкастын 7-р улира ийнхүү эхэлж байна. Анхны дугаараараа бид транс эрэгтэй төлөөллийг урьж оролцууллаа. Энхжин нээлттэй транс эрэгтэй бөгөөд Итгэгч хүний хувьд өөрийгөө таньж мэдсэн түүхээ хуваалцсан юм. Та бүхэн хүлээн авч сонсоорой.

🏳️‍🌈Энэ удаагийн дугаарт орсон 2 зочид маань үерхээд 9 сар👩‍❤️‍💋‍👩 болж байна. Энэ жил анх удаа хамтдаа Валенитины баярыг тэмдэглэж буй. ❤Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нэгтгэн хүргэж байна.👇 Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа…

🏳️‍🌈Рэб Мишээл хоёр үерхээд хагас жил 👩‍❤️‍💋‍👩 болох гэж байна. Бас аль хэдийн Рэб гэрлэх санал тавьчихсан. ❤Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нэгтгэн хүргэж байна.👇 Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог бол?🤗…

Хааний Арнур хоёр үерхээд жил болох гэж байна. Энэ жил анх удаа хамтдаа Валенитины баярыг тэмдэглэж буй. Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нь нэгтгэн хүргэж байна. Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог…

Тун удахгүй та бүхэндээ 3 ЛГБТИК+ хосын түүхийг подкастаараа дамжуулан хүргэх гэж байна! Та бүхэн Mongolian Queer Podcast-ыг сонсох бол:**YouTube**Castbox**SoundCloud**Apple Podcast**M+

Шинэ оны анхны дугаараа хүлээн авна уу. ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан Мөөгий Цацаа хоёр "Homo Liber" номыг хамтдаа унших болно. Та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.ЛГБТ Төвтэй холбогдон энэхүү номыг худалдан авах боломжтой.Хөтлөгч: Мөөгий, ЦацааПостер бүтээсэн: @g.5urenkhor

Шинэ жилд зориулан ЛГБТИК+ олон нийт өөрсдийн түүхээ хуваалцаж байна. Подкаст сонсогчиддоо бүгдэд нь баярын мэнд хүргэе!

Дуутай, хууртай дугаар бэлтгэлээ! Өнөөдрийн зочин маань өөрийн дурлалын түүхээ нээлттэй хуваалцан, өөрийн зохиосон дууг та бүхэнд зориулж байна. Та бүхэн сэтгэгдлээ хуваалцаарай!Зочин: ХуланХөтлөгч КеннаШинэ жилийн подкаст авах имэйл: [email protected]

Хүний эрхийн Олон улсын өдөр 12-р сарын 10-нд тохиодог билээ. Энэхүү тэмдэглэлт, чухал өдөрт зориулан бид Эрүүгийн хуулийн "Ялгаварлан гадуурхах" 14.1 заалтын тухай өмгөөлөгч Л.Отгондоржтой ярилцлаа! Та бүхэн заавал сонсоорой!Зочин: өмгөөлөгч Л.ОтгондоржХөтлөгч: КеннаПодкастын үеэр дурдсан мэдээллүүд:https://www.legalinfo.mn/Хүний эрхийн үндэсний комисс 7000…

Өнөөдрийн дугаарт таагүй мэдрэмж, түгшүүрийн тухай ярилцаж, хэрхэн даван туулах талаар Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Ц.Даваасүрэн зөвлөгөө өглөө. Мөн хол байгаа хосууд, салчихсан байгаа хүмүүст зөвлөгөө өгсөн байгаа шүү.Зочин: сэтгэл зүйч Ц.ДаваасүрэнХөтлөгч: Кенна

Анги охид өнөөдрийн дугаарт орж болзооны түүхүүдээ хуваалцлаа. Өөрсдийн үзэл бодол, дахин давтагдашгүй түүхээ хуваалцсан оролцогчиддоо баярлалаа!

Өнөөдрийн дугаарт Есүжин оролцож өөрийгөө хэрхэн таньж мэдсэн, гэрийнхэн болон найз нөхдөдөө хэрхэн кам аут хийсэн тухайгаа нээлттэй ярьлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу.(Энэхүү дугаарыг хөл хорионоос өмнө хийсэн)Зочин: Есүжин (Ig: @esujin1231)Хөтлөгч: Кенна

Краш, хайрдаа бас эксдээ бид хэлмээр санагддаг сэтгэлийн үгсээ зориуллаа. Нээлттэй байдлаар ЛГБТ Төвийн хуудсаар зарлаж, нийт ирсэн 8 хүний дуун захидлыг та бүхэнд хүргэж байна. Та нар бусдад хандаж хэлэхийг хүссэн үгсээ бас хуваалцаарай.Постер бүтээсэн: @g.5urenkhor

Өнөөдрийн подкастын дугаараар та бүхэнд нэгэн хосын хайрын түүхийг хүргэж байна. Терри Ананд хоёрын анх танилцсан түүх, анхны учрал мөн бие биенийхээ юунд татагдсан болгоныг сонсоорой.Хөтлөгчид: Мөөгий, Цацрал

00:00
00:00